Skip to main content

Posts

Showing posts from January, 2019

Философич С.Молор-Эрдэнийн “Үхэшгүй мөнх амьдрал ба амьдрах урлаг” лекцийн товч тэмдэглэл

Лекц 1.        Үхэшгүй мөнх амьдрал 2.        Амьдах урлаг гэсэн хоёр хэсэгтэй байсан. Эхний хэсэгт футурист, трансхуманист, үхэшгүй мөнх амьдрал, хиймэл оюун ухаан, мөнхиийн амьдралыг бүтээхийг зорьж буй шинжлэх ухааны судалгаа, туршилтууд, хүйсийн асуудал гэх мэт зүйлсийг ярьсан. Ямартай ч хүний эд эрхтнийг хиймлээр сольж   үхэшгүй мөнх амьдралыг бий болгож чадахгүй,   хэд   хичнээн зуун дамнаж бүрэлдэн бий болсон хүний оюун ухааныг шууд хиймлээр бий болгох боломжгүй, боломжтой байсан ч сөрөг нөлөөтэй байж ч мэднэ гэх мэт. Эхний хэсгийг ингээд орхъё. Сайн мэдэхгүй ойлголтууд их байгаа   учраас нээх дэлгэрэнгүй бичмээргүй байна. Хоёр дахь хэсэг нь “Амьдрах урлаг” гэсэн сэдвийн доор явагдсан болохоор илүү ойрхон буусан. Миний хувь хүний бодол, философитой илүү ойрхон байсан, илүү таалагдсан гэж болох хэд хэдэн санааг товчоор бичлээ. 1.        Улсын хил гэдэг бол ...

Казүо ишигүро-Өдрөөс үлдсэн зүйл

Ном уншина гэдэг дэндүү бүтээлч ажиллагаа юм шиг санагдаад байдаг юм. Учир нь бид номыг уншиж байхдаа үйл явдал болгоныг нь өөрийнхөөрөө санаандаа дүрсэлж, магадгүй гол дүрын бүсгүйг ямар эмэгтэй байлгах вэ, яаж стиль имиджийг нь бүрдүүлэх вэ гэх мэтчилэн бүтээлчээр бодож, зохиол дээр задаргаа хийж ажиллаад байгаа ч юм шиг. Киногоор яривал ном уншиж байхдаа бид бичигдсэн зохиол дээр найруулагч, зургын дарга, зураач, , зураглаач, стилист, нүүр хувиргагч  гээд бүгдийг нь өөрөө,  өөрийнхөө сэтгэл дотор,  төсөөлөлдөө хийж, бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээчихдэг юм шиг. Тэгээд түүнээсээ хамгийн сайхан мэдрэмжийг авна гэдэг хийсэн ажлынхаа үр шимийг хүртэж байгаатай ижилхэн санагдаад номоо уншиж дуусчихаад хэсэгтээ л хөөрөөд, баярлаад, бахархаад байдаг байх.  Номын тухайд зүгээрэл гайхалтай гэдэг ганцхан үгээр дүгнэе! Тэр чигтээ л бодрол, ухаарал байлаа. Нобелийн шагналт энэ аугаа бүтээлийн талаар би олон үг хэлэх нь дэндүү илүүц биз, хүн бүхнийг уншаасай гэж хү...

Үй хуа-Амьдрахуй

Бодит амьдрал дээр хэзээ ч  баймгүй зүйлсийг боломжтой мэт дүрслэн харуулдаг, түүндээ уншигчийг татан оруулж, төсөөлөлд нь бий болгож чаддаг, тэгснээрээ боломжгүй зүйл гэж байхгүй мэтээр сэтгэх эхлэлийг тавьдаг, хүний сэтгэлгээг хайрцагнаас чөлөөлж, задгайлж өгдгөөрөө уран зохиол өөрөө үнэхээрийн гайхамшиг юм.  Амьдрахуй номын тухайд:  Ядсан, зүдсэн, үхсэн, үрэгдсэн, зовсон зохиолын хүүрнэл бүрийг төсөөлж, тэр төсөөлөлдөө өөрөө амьдарч гунихран уншиж суусан хирнээ арай удаан адал явдал, өгүүлэмжээр нь аялах ёстой байсан шиг санагдаад дэндүү хурдан уншаад дуусгасандаа харамсаад ч байх шиг.. Өөр юм хийж байсан ч өнөөх муу ядсан амьдрал нь бодогдоод болохгүй. Бүүр тэсхээ байхдаа хичээл ном, ажлаа хойш тавьж байгаад яаран уншчихсан байх кк.  Ойрд ийм хөнгөн гуниг, харуусал төрүүлсэн хирнээ басхүү амьдралд тохиох олон зүйлсийг нэгэн зэрэг бодогдуулсан өгөөжтэй сайхан зохиол уншаагүй юм байна. Хэлэх гэсэн санаагаа хөнгөхөөн уран зохиолын дүрслэлээр илэрхийлсэн, ад...