Лекц
1.
Үхэшгүй
мөнх амьдрал
2.
Амьдах
урлаг гэсэн хоёр хэсэгтэй байсан.
Эхний хэсэгт футурист, трансхуманист, үхэшгүй
мөнх амьдрал, хиймэл оюун ухаан, мөнхиийн амьдралыг бүтээхийг зорьж буй шинжлэх
ухааны судалгаа, туршилтууд, хүйсийн асуудал гэх мэт зүйлсийг ярьсан. Ямартай ч
хүний эд эрхтнийг хиймлээр сольж үхэшгүй
мөнх амьдралыг бий болгож чадахгүй, хэд
хичнээн зуун дамнаж бүрэлдэн бий болсон хүний оюун ухааныг шууд хиймлээр
бий болгох боломжгүй, боломжтой байсан ч сөрөг нөлөөтэй байж ч мэднэ гэх мэт.
Эхний хэсгийг ингээд орхъё. Сайн мэдэхгүй ойлголтууд их байгаа учраас нээх дэлгэрэнгүй бичмээргүй байна.
Хоёр дахь хэсэг нь
“Амьдрах урлаг” гэсэн сэдвийн доор явагдсан болохоор илүү ойрхон буусан. Миний
хувь хүний бодол, философитой илүү ойрхон байсан, илүү таалагдсан гэж болох хэд
хэдэн санааг товчоор бичлээ.
1.
Улсын
хил гэдэг бол хэн дуртай нь цүнх барьж гараад бараа зөөгөөд оруулаад ирдэг
болчихсон тийм чөлөөт орчин болсон. Ер нь бол хилээр хзгаарлагдах байдал улс
орнуудын дунд бараг үгүй болсон гэж байсан. Энэнгүүрээ дэлхийн хэмжээнд сэтгэ
бод, хий бүтээ, дэлхийн хүн байх гэж хичээ гэсэн санааг хэлсэн байх. Зөвхөн
Монголдоо гэдэг сэтгэхүй бол үеэ элээсэн шүү гэдгийг сануулж, эх оронч үзэл
гэдэг бол бусад улсыг муулж, Монголоо тэнгэрт тултал магтахыг хэлэхгүй юм шүү ,
дэлхийг судлаж, хаана илүү хөгжил, дэвшил байна тэрийг эх орондоо авчрах гэж
хичээх нь жинхэнэ эх оронч үзэл юм шүү гэдэг санаа байсан.
2.
Хүнд
хамгийн чухал зүйл бол боловсрол гэдгийг бараг байнгал сануулж байсан. Эрх
чөлөө, техник технологи бидэнд асар их боломжийг нээж өгч байгаа учраас тэр бүх
боломжийг сурахын төлөө, мэдэхийн төлөө тултал нь ашиглах хэрэгтэй гэж байсан.
Монгол залуудчууд тэр шалгалтанд тэнцчих юмсан, тийм газар ажилд орчих юмсан
гэж бодохоос биш бодитоор суралцахгүй байна гэдэг дээр нилээдгүй шүүмжлэлтэй
хандаж байсан. Их сургуулийн боловсрол бол жинхэнэ боловсрол биш, тэгээд ч
манай их сургуулиуд хангалттай боловсрол олгож чадахгүй байгаа. Тиймээс их
сургуулийн хичээлээр өөрсдийгөө хязгаарлаж болохгүй гэсэн санааг гаргаж байсан.
3.
Улс
орны бүтцийг дэд бүтэц, дээд бүтэц гэж хоёр ангилна. Дэд бүтэц нь мэдээж
ойлгомжтой, харин дээд бүтцэд боловсрол, шинжлэх ухааан, урлаг уран сайхан,
уран зураг, хөгжим гэх мэт зүйлсүүд агуулагддаг. Дэд бүтэц хөгжиж дуусаагүй цагт,
дээд бүтэц хөгжинө гэдэг хэцүү, одоо Монголчууд дэд бүтцийн асуудлаа шийдэж ч
чадаагүй байна. Тиймээс монголд урлаг уран сайхан, боловсрол шинжлэх ухаан
тэгтлээ сайн хөгжиж чадахгүй байна гэж байсан. Үнэн санагдсан.
4.
Хүн
тохиолдол бүрт бэлэн байх ёстой буюу тал бүрийн мэдлэг мэдээлэлтэй байх
хэрэгтэй гэдгийг хэлж байсан. Ганцхан зүйлийг л би сайн хийж чадна, өөр зүйл
хийхгүй, сонирхохгүй гээд өөртөө ирж байгаа олон сайхан боломжуудыг, амьдралаас
авч мэдэрч болох олон сайхан зүйлсийг алгасах нь дэндүү хайран, харамсах өдөр
ирнэ шүү гэж сануулж байсан.
5.
Амьдралын
утга учир гэж юу вэ гэж бодож суухаасаа илүүтэй амьдралаа утга учиртай болгох
зүйлсийг бодож, хийх хэрэгтэй гэдгийг хэлсэн.
6.
Би-гээр
битгий хэт их өвчил. Орчин үеийн нийгэм, хүн төрөлхтний хөгжил чамд ямар боломж
олгосныг эхлээд хар, цол шагналын төлөө биш хүн төрөлхтний түүхэнд дурсагдах,
хүмүүст үлгэр дууриалал үзүүлэх, нийгэмд нөлөөлж чадах түүх намтартай амьдрах
гэж хичэээх хэрэгтэйг захиж байсан.
7.
Амьдралаас
амталж болох бүхнийг амтлах гэж хичээ. Хэт нэг шугамыг битгий дага, хүнтэй
уулз, ярилц, хайрла, дурла, хэл ус сур, аяла зугаал ер нь хүссэнээ хий гэж бас
захиж байсан. Амьдаралын төгсгөл дээр ирэхэд амьдарч чадаагүй юм байна шүү гэж
харамсахааргүй, сэтгэл хангалуун амьдар гэж байсан.
8.
Нөхөртөө,
эхнэртээ, найз залуудаа, найз охиндоо хувийн орон зай олгож амьдар. Нэг
нэгэндээ хэзээ ч битгий саад бол, хэн хэн нь өөрсдийнхөө замаар хөгжих
боломжийг хэн хэндээ олго гэж байсан. Энийг бүүр онцолж хэлмээр байна.
9.
Хүнд
ажил битгий хий, хэт их битгий ажилла. Өөрийгөө хайрла. Хийж чадхынхаа хэрээр хийгээд
хэрэгцээнийхээ хэрээр ав, хэт их битгий шуналтай бай гэж захиж байсан. Хоёр
сарын дотор хэл сурна, Солонгос яваад гурван
сарын дотор амьдралаа босгочихно гэх мэт зүйлсийг хийхэд дэндүү хүнд, заримдаа
боломжгүй байх тохиолдол байна, хүнд ажил хийснийгээ би амьдралын төлөө
хангалттай зүтгэж байна гэж битгий бодоорой гэж байсан.
10.
Бусдыг
даган дуурайх үзлээсээ салах хэрэгтэйг
бол сайн сануулсан шүү. Хувь хүн болгон адилгүй, хүн болгонд дахин
давтагдашгүй өвөрмөц чанар байгаа, түүнийгээ нээж илрүүлэх хэрэгтэй. Хүн болгон
хүсэл мөрөөдлөө дагаж, өөрийн гэсэн амьдралыг бүтээх ёстой гэсэн санаа. Ер нь аав ээжээсээ үлгэр дуурайлал авч, тэднийг
даган дуурайх, аав шигээ тийм хүн, ээж шигээ ийм хүн болно гэдгийг ч үгүйсгэж
байсан. Аав ээжээ даган дуурайх үйлдэл бол амьтны шинж болохоос хүний шинж биш
гэж байсан. Ер нь тийм байх. Аав гэдэг бол угтаа нэг эр хүн, ээж гэдэг бол
угтаа нэг эмэгтэй хүн. Хүн аав, ээж болохоороо төгс болчихдоггүй, адилхан л
алдаж, онож, өөнөөдрийг хүрсэн хувь хүн гэдэг талаас нь хар гэж байсан. Гэхдээ
аав ээжийнхээ үгнээс гарч, буруу яв гэсэн утгаар хэлээгүй. Хүн болгон хүн шүү,
төгс төгөлдөр хэн ч байхгүй шүү гэсэн санааг л хэлэх гээд байх шиг байсан.
11.
Зөвхөн
өөрийгөө л битгий бод, амин хувиа хичээх үзлээсээ сал. Сайхан сэтгэл гэдэг бол
хийснээ бусдад өгөөд бусдын хийснийг авах юм гэж хэлж байсан. Ер нь хүн чадах
хэмжээндээ хийж бүтээсэн, мэдсэн сурснаа бусдад түгээж, нэг нэгэндээ эерэгээр
нөлөөлэх хэрэгтэй шүү, хамт хөгжих хэрэгтэй шүү л гэдэг санаа байсан.
Боловсролгүй, мэдлэггүй хүн гэдэг бусдад, хавь орчиндоо саад учруулж байдаг
учраас сурсан мэдсэнээ харамгүй түгээж, бусдыг боловсруулах үйлсэд чадхаараа
хувь нэмрээ оруул гэсэн санааг гаргаж байсан.
12.
. Төр
тахин шүтэх үзлээсээ сал, мөнгөтэй хүнийг биш мэдлэгтэй хүнийг шүтэж, тэднээс үлгэр
дууриалал авч амьдар гэж байсан.
13.
Монголчуудыг
хэт материаллаг зүйлсд тэмүүлж байгааг шүүмжилж байсан. Бидний хувцас хэрэглэл хаананых
ямар ч улс оронтой харьцуулахад дутахааргүй өндөр түвшинд очиж байгаа ч оюуны
хөгжил нь хэт хоцрогдоод ардын хувьсгалын үеийнхээрээ явж байгаа монголчууд маш
их байна гэдэг дээр шүүмжлэлтэй хандаж байсан. Хувцас хунар, эдлэл хэрэглэл
ярьхаасаа илүү эрдэм мэдлэг, боловсрол ярь, элдэв янзын шалгалт бодож, СВ
бөглөж ийш тийш явуулахаас илүү бодит боловсрол эзэмшиж, бүтээлч зүйлсийг хий
гэсэн санааг хэлж байсан.
14.
Ард
түмний оюун ухаан хөгжсөн үеэс түүх эхэлсэн гэж үзнэ. Тийм учраас Монголын түүх
дэндүү богинохон. Хаад ноёдын үхэл, тэмцэл, дайн дажин түүх биш гэж үздэг юм
билээ. Тийм болохоор түүхтэй тэгэж их зууралдаад байлгүй одоод амьдарч, өнгөрснөөс
илүү ирээдүйг сонирхо гэж байсан.
Эцэст нь хэлэхэд энэ
бол зүгээрэл С.Болор-Эрдэнэ философичийн үзэл санаа. Хэн нэгэнд хэрэг болох
мэдээлэл болж магадгүй гэж бодоод би зүгээр сонссон зүйлээ илтгэгчийн үгийг
ашиглах замаар өөрийнхөөрөө найруулан бичсэн нь энэ шүү.Баярлалаа.
Comments
Post a Comment