Skip to main content

Үй хуа-Амьдрахуй

Бодит амьдрал дээр хэзээ ч  баймгүй зүйлсийг боломжтой мэт дүрслэн харуулдаг, түүндээ уншигчийг татан оруулж, төсөөлөлд нь бий болгож чаддаг, тэгснээрээ боломжгүй зүйл гэж байхгүй мэтээр сэтгэх эхлэлийг тавьдаг, хүний сэтгэлгээг хайрцагнаас чөлөөлж, задгайлж өгдгөөрөө уран зохиол өөрөө үнэхээрийн гайхамшиг юм. 
Амьдрахуй номын тухайд: 
Ядсан, зүдсэн, үхсэн, үрэгдсэн, зовсон зохиолын хүүрнэл бүрийг төсөөлж, тэр төсөөлөлдөө өөрөө амьдарч гунихран уншиж суусан хирнээ арай удаан адал явдал, өгүүлэмжээр нь аялах ёстой байсан шиг санагдаад дэндүү хурдан уншаад дуусгасандаа харамсаад ч байх шиг.. Өөр юм хийж байсан ч өнөөх муу ядсан амьдрал нь бодогдоод болохгүй. Бүүр тэсхээ байхдаа хичээл ном, ажлаа хойш тавьж байгаад яаран уншчихсан байх кк.
 Ойрд ийм хөнгөн гуниг, харуусал төрүүлсэн хирнээ басхүү амьдралд тохиох олон зүйлсийг нэгэн зэрэг бодогдуулсан өгөөжтэй сайхан зохиол уншаагүй юм байна. Хэлэх гэсэн санаагаа хөнгөхөөн уран зохиолын дүрслэлээр илэрхийлсэн, адал явдал нь аяндаа ар арын хуудасруу хөтлөөд байдаг, хэт нуршуу ч биш, хэтэрхий хүнд бас гүн гүнзгий ч биш.
Уншиж байхад сэтгэл хөндүүрлээд зовлон нь барагдахгүй зохиол юм аа гэж зүхэж суусан хирнээ аль хуудсан дээр нь очиж аз тохиож жаргал ирдэг юм  бол гэсэн горьдлого үл тасарч номоо тавьчихаж чадахгүй үргэлжлүүлнэ. Эцэст нь миний  итгэл тасарсан бас тасраагүй. 
Хамгийн сүүлийн хуудсан дээр ирхэд харуусал гуниг сэтгэл нөмрөөд хэсэг тайвширч өгөлгүй бодолд автаж явсан  шүү. Өөрийнхөө амьдралд яасан их сэтгэл ханасан гэж сананаа. 

Олонтаа ном уншиж байхдаа ийм тансаг эх хэлний орчуулгатай олон ч таарч явсангүй.  @tagtaapublishing хамт олон баярлалаа. Хамгийн гоё бүтээлүүдийг орчуулдаг хайрламаар хүмүүс шүү❤️

Comments

  1. Иу Хуй бол хятадын алдартай зохиолч юм. Тэр эмчийн мэргэжилтэй байсан харин мэргэжилээ орхиод роман бичхээр шийдсэн байдаг.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Рю Мураками "Токиогийн мисо шөл"

Сар гаран цүнхэндээ авч явж, зөвхөн автобус, таксинд уншиж дуусгасан ном.  Номны гол агуулга руу орохоосоо өмнө орчуулгын тал дээр хэдэн юм хэлмээр байна. Номын орчуулагч Молор-Эрдэнэ өөрөө номын нээлтэн дээр  маш чанартай орчуулгыг хийх гэж нилээдгүй хугацаанд ажилласан гэж хэлж байсан. Гэхдээ уучлаарай, орчуулга тийм ч сүрхий  таалагдаагүй. Дулимагхан англи хэлний захгүй хүн бол энэ номыг ойлгож уншихад үнэхээр асуудалтай. Дунджаар нэг нүүрт 1-5 англи үгтэй таарна, таарахгүй өнгөрөх үе ч бас бий. Зарим нь хялбархан орчуулж болохоор үгнүүд. Тухайлбал /small talk, love hotel, peep show, guide… .... / Түүнчлэн маш олон Япон нэршил, оноосон нэрүүдийг Ангилаар галгилсан хэвээр нь үлдээсэн. Нэгэнт орчуулгын бүтээл л бол тухайн хэлийг мэдэх  хүн бүрт хүртээмжтэй байдлаар орчуулагдсан байх ёстой гэж боддог. Хэрэв уншихаар төлөвлөж байгаа бол Англи хэл дээр, Япон хэл мэддэг бол эх хэлээр нь уншсан дээр байх. Яахав гэхдээ хоёр улсын хоорондын соёлын ялгаа, хэл зүйн он...