Сар гаран цүнхэндээ авч явж, зөвхөн автобус, таксинд уншиж дуусгасан ном.
Номны гол агуулга
руу орохоосоо өмнө орчуулгын тал дээр хэдэн юм хэлмээр байна. Номын орчуулагч
Молор-Эрдэнэ өөрөө номын нээлтэн дээр
маш чанартай орчуулгыг хийх гэж нилээдгүй хугацаанд ажилласан гэж хэлж
байсан. Гэхдээ уучлаарай, орчуулга тийм ч сүрхий таалагдаагүй. Дулимагхан англи хэлний захгүй
хүн бол энэ номыг ойлгож уншихад үнэхээр асуудалтай. Дунджаар нэг нүүрт 1-5
англи үгтэй таарна, таарахгүй өнгөрөх үе ч бас бий. Зарим нь хялбархан орчуулж
болохоор үгнүүд. Тухайлбал /small talk, love hotel, peep show, guide…..../ Түүнчлэн маш олон Япон нэршил, оноосон нэрүүдийг
Ангилаар галгилсан хэвээр нь үлдээсэн. Нэгэнт орчуулгын бүтээл л бол тухайн
хэлийг мэдэх хүн бүрт хүртээмжтэй
байдлаар орчуулагдсан байх ёстой гэж боддог. Хэрэв уншихаар төлөвлөж байгаа бол
Англи хэл дээр, Япон хэл мэддэг бол эх хэлээр нь уншсан дээр байх. Яахав гэхдээ
хоёр улсын хоорондын соёлын ялгаа, хэл зүйн онцлог энэ тэр юмнаас болоод
орчуулахад төвөгтэй юмнууд гарч ирж, номын үндсэн агуулга, зохиогчийн харуулах
гэсэн санаанаас хазайхгүйн тулд иймэрхүү байдлаар орчуулсан байж болохыг
үгүйсгэх аргагүй. Тэгээд ч Молор-Эрдэнэ философич өөрөө Монголын хэл шинжлэлийн
талаар ихээхэн шүүмжлэлтэй байдаг, олон шүүмж хэлдэг хүн шиг байсан. Оршил
хэсэг дээр нь олон хүн номыг орчуулах биш
оршуулдаг гэж бичсэн байсан. Тэрэнтэй нь ч холбоотой байхыг мөн үгүйсгэх
аргагүй. Гэхдээ яахав айхтар их ойлгомжгүй, найруулгын илт алдаа энэ тэр бол
байгаагүй. Барьж аваад уншихад барагтай л бол ойлгохоор.
Номын агуулгын тухайд:
Би лав хувьдаа Япончуудыг, ер нь
Япон орныг маш өндөр морал, ёс суртахууны дээд сайхнаар л төсөөлдөг байсан. Тэгсэн энд миний
төсөөллөөс хэдэн зуу дахин хачин жигтэй үйл явдлууд гарсан. Ер нь номонд жаахан
хийсвэрлэл, дэгсдэл, уран зохиолын
хэтрүүлэг байж л байдаг л даа. Гэхдээ энэ номын хувьд бол зохиогч Япон орны
үнэн төрхийг, муу талыг нуулгүй харуулах гэж хүчтэй шүүмжлэх байр суурийг
баримталж бичсэн гэж байсан. Үнэхээр ч тэгэж санагдсан. Ёстой л юм гэдэг сайнтай,
муутай гэдэг шиг, хаана ч нэг тийм хар бараан толбо туссан байх юм даа л гэж
бодогдсон. Бараг барьж авч уншсандаа харамсмаар ч юм шиг. Яахав Япон улсыг тэр
талаас нь уншиж, барагтай сонсож байгаагүй болохоор тэр байх л даа. Гэхдээ
огт харамсаагүй. Уг нь хоёр гуравхан өдрийн үйл явдал л өрнөөд байгаа юм. Гэхдээ олон зүйлийг харж болохоор. Үерхэл нөхөрлөл, гуниг ганцаардал, сэтгэл
гуртал, ужиг, гэр бүл, эцэг эх хүүхэд
хоорондын харилцаа,хөндийрөл, шашин, сүсэг бишрэл, миний хувьд бол мухар сүсэг
гэмээр ч юм шиг олон зүйлийн тухай өгүүлнэ. Бүүр цаашлаад аймшигт аллагууд,
цуврал гэмт хэргийн талаар ч гарна. Гэхдээ тэр нь яг энэ шүү, энэ нь тиймшүү,
хүний сэтгэл гэдэг, амьдрал гэдэг угтаа ийм шүү тийм шүү гэж харуулж,
тодорхойлж бичээгүй. Уншигч өөрөө бодож олохоор, бидэнд бодогдуулахаар. Бодож
уншсан болохооор тэр нь их таалагдсан.
Бүүр цаашилбал амьдралын мөн чанар, утга учрын талаар бодомоор, хорвоо
дэлхий дээр хэн хэрэгтэй юм бэ?, хэрэггүй нэгэн гэж байх уу? Би, бид хэн байх
ёстой юм бэ?, хүмүүс яагаад амьд үлдэх л гэж эцсийн мөчөө хүртэл хорвоогоос
зүүгдэж, хүний тавиланд шунаад байгаа юм
бэ? ч гэж өөрөөсөө асууж байсан. Зүгээр
нэг санааг л хэлье. Ямар ч хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэлэлгүй хүн гэдэг
амьдралын аясаар жингүүдэж явдаг тэдэнд ямарч тэмцэл байдагггүй гэсэн санааг
гаргасан бөгөөд тэдгээр хүмүүсийг амьд байгаа мөртлөө үнэхээр амьдарч үзээгүй
хүмүүс гэж тодорхойлсон байсан. Энэ мэтчилэн
олон санааг гаргаж, харж болно. Хамгийн гол нь хүний сэтгэл зүйн олон янзын төлөв,
сэтгэхүйн үйл, сэтгэл хөдлөлийг харж болохоор, угаасаа ч харуулах зорилготой
байсан. Би өөрөө би, бие хоёрт хуваагдаж, өөр өөр орон зайд байна гээд боддоо? Төсөөлж
байгаа биз дээ?
Ном маш их садар самуун үйл явдал,
үг хэллэгтэй. Номын үйл ядлыг төсөөлж уншдаг надад лав хэцүү байсан. Гайхах, ичих хоёроо барьж ядаж л уншсан. Автобусанд уншаад явж байсан
хажууд сууж явсан эгч хамт уншаад байгаа бололтой. Намайг порно уншаад явж байна гэж бодож байгаа байхдаа гэж
бодогдоод ичих шиг ккк. Угаасаа постмодерн ромон гэгддэг юм билээ.
Comments
Post a Comment